З.Мэндсайхан: Бид анх удаагаа цагаан будаа тариалж, амжилттай хураан авлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, “Газар тариалангийн ургац хураалт энэ жил сайн байлаа. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан, ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортынхоо 30 хувийг шинэчилсэн гээд давуу тал олон байлаа. Одоогийн байдлаар 97 хувийн ургац хураалттай байна. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хурааж авсан. Өмнө нь жилд 310 мянган тонн хурааж авдаг байсан бол энэ удаад 547,2 мянган тонн хурааж авлаа. Харин өвөлжилтийн бэлтгэл ажлын тухайд өвс тэжээлийн бэлтгэл малчдын түвшинд 92 хувийн гүйцэтгэлтэй, аймаг, нийслэл, сум дүүргийн тэжээлийн аюулгүйн нөөцийг … Continue reading З.Мэндсайхан: Бид анх удаагаа цагаан будаа тариалж, амжилттай хураан авлаа